Г.Мөнхцэцэг гишүүнийг тэвэрч үнссэн талаараа сайд Ц.Даваасүрэн юу ярив?

Хоёр дахь удаагаа Засгийн газрын гишүүнээр томилогдсон Ц.Даваасүрэнгийн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээс эхлээд "Намын нөхдөө шантаажилсаар сайд боллоо", "Дургүй байхад нь сайд болгоо юу" гэдэг яриа тасрахгүй байгаа.

"Ерөнхий сайд намайг "Дандаа хойш сууж байна. Та ингэж хойш суухаар хэн ажил хийх юм бэ?!" гэсэн" хэмээн ярьж, сайд болох саналыг дурамжхан хүлээн авсан гэж ойлгуулахыг хичээж байсан Ц.Даваасүрэн, томилогдсоныхоо дараа хөл нь газар хүрэхгүй баярлан хөөрч, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийг халуухнаар тэвэрч, үнсэж байгаа зураг олон нийтэд хүрсэн билээ. Тэрээр энэ талаараа өчигдөр тайлбар хийжээ.  

-Над руу зохион байгуулалттай дайрдаг гадаад, дотоодын нөхдийн гар хөл болсон троллууд байдаг. Тэд нар миний тухай ширхэг цаас ч хууль хяналтын байгууллагаас олохгүй. Аргаа барахдаа баяр хүргэсэн эмэгтэйг, "Цэцэн сайхан ерөөл хэлэх юм. Ийм сайхан үг хаанаас чинь гараад байдаг юм бэ?" хэмээн тэвэрсний төлөө миний тухай ярьж байгаа юм. Юу гэж хэлсэн бэ гэхээр, "Ахмад хүний туршлага, намба зааж, залуусаа зөвд нь хөтөлж, бурууд нь хазаарлаарай" гэж хэлсэн. Их гоё шүлэглэж хэлсэн л дээ. "Миний дүүд тэнгэрээс хэлээд байдаг юм уу? Яаж ийм гоё уран цэцэн хэлээд байдаг юм бэ?" гэж би талархал илэрхийлсэн. Юм олдохгүй болохоор тэрийг мушгиад байна л даа хэмээн тайлбар өгчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.