Элчин сайд асан Б.Дэлгэрмаа Туркиш Эйрлансын үйлчилгээнд гомдол гаргажээ

Монгол улсаас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Банзрагчийн Дэлгэрмаа БНТУ-ын Туркиш Эйрлайнс авиакомпанийн үйлчилгээнд гомдол гаргажээ. Түүний үйлчлүүлсэн чиглэлийн хоолны чанар сэтгэлд нь хүрээгүй гэжээ. 

Тэрээр, "Turkish Airlines-аар 9 цаг 30 минут нисэхэд өглөөний цай, буухын өмнө нэг хоол өглөө. Өнгөрсөн жил гайгүй байсан, энэ жил маш мууджээ. Цаашаа нислээ. 2 цаг нисэхэд маш сайн хоол өглөө. Манайх гомдол гаргамаар юм. Ийм үнэтэй, ийм муу үйлчилгээ Монголд зориулж байдаг юм уу? Би гомдол гаргасан" гэжээ. 

Туркиш эйрлайнстай холбоотой гомдол дан ганц үүгээр хязгаарлагдахгүй. Иргэдээс үйлчилгээ, үнэтэй холбоотой олон тооны гомдол гаргадаг ч дорвитой хариу авсан нь цөөхөн гэдгийг үйлчлүүлэгч нар хэлсээр байна. 

Туркиш эйрланс Монголын нисэхийн салбарт хүрээгээ тэлэх тусам үйл ажиллагаа нь муудаж байгаа талаар ярьсаар ирсэн. Тухайлбал, тус компанийн шахалтаар Бишкекээр дамжин хийгдэж байсан нислэг Истанбул болж өөрчлөгдсөн. Европын цорын ганц нислэг болоод байгаа УБ-Франкфуртын нислэгээ манайд өгчих гэсэн саналыг Туркиш эйрлайнс удаа дараа тавьж байсан ба ковидын үеэр тусгай нислэг үйлдэхийг санал болгон, 20 зорчигч үнэгүй тээвэрлэн авчиръя хэмээн ИНЕГ болон Засгийн газрыг шахаж байсан. Одоо Анкара, Анталъяа чиглэлд долоо хоногт таван нислэг үйлдэж байгаа билээ. Гэвчиг үйлчилгээ нь улам муудсаар, энэ хэрээр үйлчлүүлэгчдийн гомдол тасрахгүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.