Замын-Үүд-Эрээн чиглэлийн автобусны тасалбарыг цахимаар захиална

Нэгдүгээр сарын 8-ны өдөр Замын-Үүд-Эрээний хилийг нээж байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын зорчих автобустай холбоотой мэдээллийг гаргажээ.

Тухайлбал, улс хооронд зорчих автобусны билетийг зөвхөн онлайнаар захиалах бөгөөд иргэд eticket.transdep.mn хаягаар хандаж, онлайн тасалбараа захиалах ёстой юм. Замын-Үүд-Эрээний автобус өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад тээвэрлэлтийг гүйцэтгэнэ. Үнэ тарифийн хувьд том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12500 төгрөгөөр зорчино. 

Хилээр эхний ээлжид 300 зорчигчийг нэвтрүүлэх бөгөөд Монголоос Эрээнийг зорьж буй иргэд сүүлийн 48 цагийн дотор өгсөн PCR-ын шинжилгээний “сөрөг” хариутай байх ёстой. Тус хариугаа хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ тогтмол биедээ авж явах ёстойг анхааруулсан байна. 

Хэрэв тухайн иргэнд PCR-ын сөрөг хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцаана гэдгийг сануулжээ. 

323008218 699265915139433 3495032426760178904 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.