Ерөнхий сайд орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг зургаадугаар сарын 1-ний дотор ажлаа өгөхийг уриалжээ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ авлигын гэмт хэргийн эсрэг бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдээлэв. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд үг хэлэхдээ, төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн. Энэ дотор төмөр замын тээвэрлэлт, тээвэр зуучтай холбоотой авлига, албан тушаалын асуудлыг онцолсон. 

Мөн байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутгуудад газар олгох асуудалд хяналт, шалгалтын ажлууд үргэлжилж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны тактикийн хувьд урьдчилж бүх мэдээллийг яривал хэргийг илрүүлэхэд төвөгтэй. 

Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан. Үүнээс гадна гаалийн байгууллага, нийгмийн даатгал, татвар, тээвэр ложистик, төрийн худалдан авах ажиллагаа зэрэг олон салбарт байгаа авлига, албан тушаалын асуудлуудтай ямар нэгэн эргэлзээгүйгээр Засгийн газар тэмцлээ үргэлжлүүлж байгаа.

Мөн иргэдээс болон бусад хүнээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.