Ардчилсан нам 2024 оны сонгуульд нэг баг болж оролцоно

Ардчилсан намын зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Ардчилсан намын зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэсувд:

-Өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сард Ардчилсан намаас зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан. 12 хүний төлөөлөлтэй. Зөвшилцлийн ажлын хэсэг манай намд тулгамдаад байгаа дотоод асуудлаа хэлэлцэх, асуудал шийдлийн гарцыг тодорхойлж, санал боловсруулах зорилготой юм. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг нийгэм, эдийн засагт тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцлээ.

Авлига, албан тушаал, нүүрсний хулгай зэрэг асуудал гаарч, иргэдийн эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа энэ хэцүү үед улс төрийн хоёр баганын нэг болсон Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үйл ажиллагааг хүчтэй явуулахгүй бол цаашид нөхцөл байдал улам дордоно. Энэ эрсдэлийг тооцож үзээд, дотоод маргаанаа хойш тавилаа. Улмаар ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин байхын тулд 2024 онд УИХ болон орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нэг баг болж оролцоно. Түүнчлэн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаа хамтран зохион байгуулна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.