?LIVE: Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа: Зургаан боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.

Боомт хариуцсан сайд Х.Булгантуяа:

-Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн чухал сэргэлт нь боомтын сэргэлт байгаа. Эдийн засгийн төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд боомтын хөгжил чухал үүрэгтэй. Бид 2016 оноос хойш зургаан боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн явж байна. Нэгдүгээр сарын 8-наас Замын-Үүдийн боомт нээгдэх гэж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдэнэ гэж найдаж байна. Хууль хяналтын байгууллага иргэдтэйгээ хамтарч авлига, хээл хахуулийг бууруулна. Нүүрсний хулгай, байгалийн баялгийн хулгайн асуудалд хуулийг чангатгаж байж тэмцэнэ гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.