Х.Галымбек: Шахмал түлшийг хоёр метрийн өндрөөс унагаж, бат бөх чанарыг нь туршдаг болсон
"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэдэг шахмал түлшний чанарын асуудал сүүлийн үед ихээхэн хөндөгдөх болсон. Үүнтэй холбоотойгоор "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий технологичоос тодрууллаа.
"Тавантолгой Түлш" ХХК-ийн Ерөнхий технологич Х.Галымбек:
-Сайжруулсан шахмал түлшний бат бөх чанарыг шалгахдаа 180 см-ийн өндрөөс унагаж, бутармаг хэсгийг нь авч үздэг байсан. Харин шинэ стандартаар хоёр метрийн өндрөөс унагаж туршсан. Олон улсад мөрддөг тестийн аргаар шахмал түлшний бутарч үйрэхийг багасгаж, бат бөх байдлыг нэмэгдүүлсэн.
Мөн шахмал түлш үйлдвэрээс гараад, 5-6 удаа дамжин ачигдаж, хэрэглэгчид очдог. Нэг шуудайнд агуулагдах бутармаг хэсгийн хэмжээг 5 хувиас хэтрэхгүй гэж заасан хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.