Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомт болон төмөр замын салбар, Монголбанкны удирдлагуудыг "заналхийлэв"

УИХ-ын чуулганаар шинээр томилогдож буй дөрвөн сайдтай танилцаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг анхаарал татав.

Тэрбээр, Би шулуухан хэлье. Төмөр замын компаниуд дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр ложистик, боомт болон төмөр замтай холбоотой дарга нар болгоомжтой байгаарай. Тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй шүү.

Байгаль орчны яамны газар зараад байгаа нөхөд бас болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энд болно. Үүний цаана байгаа улс төрчдийн нэрсийг зарлаж магадгүй.

Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа больцгоо, бүдгийг нь зарлана шүү.

Удахгүй Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж УИХ, Засгийн газрын гишүүд бид энэ бүх ашиг сонирхлоос ангид байх хуулийг өргөн барина. Гишүүд та бүхэн дэмжиж өгөөрэй. Ингэвэл хамтдаа хяналт тавьж, бүх алдаануудаа цэгцэлнэ. 

Дахин хэлье, өнгөрсөн хугацаанд гарсан алдааг хэн нэгэнд тохохгүй. Цаашдаа алдаагаа засаж, ололт дээр тулгуурласан цоо шинэ 30 жилийг хамт бүтээцгээе гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.