?Х.Нямбаатар: Иргэн Г.Ган-Очир Франц улсад зургаан сар хоригдоно

Монгол Улсын иргэн Г.Ган-Очир эмэгтэй хүний халдашгүй эрхэнд халдсан учир Франц улсад зургаан сар хоригдохоор болсон талаар ХЗДХ-ийн сайд өөрийн хэмжээнд авсан мэдээллээ сэтгүүлчидтэй хуваалцав. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Монгол Улсын иргэн Г.Ган-Очир Франц улсад монголчуудын зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд оролцохдоо эмэгтэй хүний халдашгүй эрхэнд халдсан гэдэг дуудлага мэдээлэл тухайн улсын цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу манайхаар бол хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, ирэх зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авсан гэх мэдээлэл байна.

Шүүхийн шийдвэрээр зургаан сарын хугацаатайгаар баривчилсан гэсэн үг. Өөр мэдээлэл алга. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцааны яамнаас авах хэрэгтэй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.