?LIVE: Ц.Алтантуяа: Нярай хугацаандаа төрсөн ч жингийн хоцрогдолтой байна
"Өргөө" амаржих газрын гадна машиндаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой нэгэн эх амаржсан талаарх бичлэг цахим орчинд түгсэн.
Энэ талаар бид өчигдөр мэдээлсэн бөгөөд нярайн биеийн байдал муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжжээ гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Уг асуудлыг тодруулахад эх, хүүхдийн биеийн байдал хэвийн ч нярай жингийн хоцрогдолтой байгааг хэллээ.
"Өргөө" амаржих газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа:
-Нийт ард иргэд, тухайн гэр бүлээс уучлал хүсэж байна. Эх, нярайн эрүүл мэндийг бид чандлан хянаж байгаа. Тухайн өдөр манай эмнэлэгт хандаад, 4 минутын дотор эх баригч автомашинд очиж тусламж үзүүлсэн. Төрөлтийн үйл ажиллагаа 2 минутад явагдсан.
Эх баригчийн гаргасан алдаатай харилцааны асуудлыг бид хүлээн зөвшөөрнө. Нярайн аавын тухайд 22:43 минутад машинтайгаа ирж, “Өргөө” амаржих газрын хашааны гадна зогссон нь бичлэгт харагдаж байгаа. Ингээд 22:44 минутад хүлээн авах тасаг руу орж, 22:48 минутад эх баригч автомашин руу очсон. 22:48-22:50 минутын хооронд тусламж үзүүлсэн.
“Өргөө” амаржих газар тус тусдаа дөрвөн байшинтай. Байшин бүр хаалгатай учир нөхөр нь хаалгаа андуурсан тохиолдол үүссэн байна билээ. Харьяаллын бус гээд буцаасан асуудал байхгүй.
Одоогийн байдлаар эх, нярай сахиурын хамт энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн зүгээс онош тодруулах шинжилгээг хийсэн. Нярай хугацаандаа төрсөн ч жингийн хоцрогдолтой байна. Иймд дараагийн арга хэмжээг авах ёстой гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.