Он гарснаас хойш ослын 103 удаагийн дуудлагатай бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч, 6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 103 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.