Солонгост монголчууд шинэ жилийн баярын дараа нэгнийхээ аминд хүрчээ
БНСУ дахь монголчуудын шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр танилцсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ.
Өмнөд Солонгост монголчууд шинэ жилийн баярын дараа нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан талаар “munhwa.com” сайтад мэдээлжээ. Хэргийн талаар тодруулбал, Кёнги мужийн Почон хотод монгол залуугийн амийг хөнөөсөн хэргээр 50 гаруй насны монгол залууг өнөөдөр /2023.01.02/ баривчилж, цагдаад шалгаж эхэлжээ.
Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр энэ сарын 2-ны өдрийн 04:15 минутанд А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөжээ.
А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан үдэшлэг дээр танилцсан байна.
Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрсөн байна. А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.