ЖҮДО: Н.Түвшинбаяр аварга өнөөдөр зодоглоно

Тус тэмцээнд манай улсаас харьцангуй залуу бөхчүүдийг сойсон бөгөөд бүгд амжилттай сайхан барилдаж байна. Өчигдөр манай 14 бөх барилдсанаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, 3 шагналт тавдугаар байр, 2 шагналт долоодугаар байр эзэлсэн амжилтаар 29 орны жүдочдоос медалийн чанараар хоёрдугаарт эрэмблэгдэж байна. 

Тухайлбал:

  • Эрэгтэйчүүдийн 81кг жинд: В хэсэгт Б.Алтансүх эхний тойрогт гоц мөргөсөн байна. С хэсэгт Б.Батбилэг эхний тойрогт Японы жүдоч Хомбу Рюутотой барилдана. D хэсэгт Г.Төрмөнх Тайван улсын жүдоч Чан Ион Пэнтэй барилдана. 
  • Эрэгтэйчүүдийн 90кг жинд: В хэсэгт Э.Мөнхжаргал эхний тойрогт Индонез улсын жүдоч Жэрэми Игначитотой барилдана. С хэсэгт Б.Бат-Эрдэнэ эхний тойрогт Канад улсын жүдоч Кэндрик Бэнжаминтай барилдана. 
  • С хэсэгт Б.Тэмүүлэн Канад жүдоч Гаудиер Кэвинтэй барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн 70кг жинд: А хэсэгт Б.Эрдэнэт-Од эхний тойрогт БНХАУ-ын жүдоч Сун Шиакиантай барилдана. В хэсэгт А.Бадамгарав эхний тойрогт Японы жүдоч Нишимура Мариетэй барилдана. D хэсэгт М.Даваасүрэн Японы жүдоч Томита Аяакатай барилдана. 
  • Эмэгтэйчүүдийн +78кг жинд: А хэсэгт Д.Номинзул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Жиан Янантай барилдах юм. D хэсэгт Э.Гандиймаа эхний тойрогт мөн гоц мөргөж хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Шу Шияантай барилдана. 

www.livetv.mn сайт тэмцээний талаар мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай дамжуулахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.