Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, О.Батнайрамдал, А.Ариунзаяа нарыг МАН-ын нарийн бичгийн даргаар сонгожээ

МАН-ын Бага хурлын II хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, нарийн бичгийн дарга нараа сонгожээ.

Хуралд Нийслэл, аймаг, сумаас сонгогдсон Бага хурлын 354 гишүүн оролцсон юм. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 30 дугаар Их хурлаас баталсан 15-р тогтоолын хэрэгжилтийн талаар Бага хурлын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр Бага хурлын гишүүд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг яаралтай хийх, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тооцох хариуцлагыг чангатгах зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Мөн МАН-ын Бага хурлын II хуралдаанд оролцогчид Монгол Улсын Их Хурлын “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” 2022 оны 80 дугаар тогтоолоор зарлагдсан

Бага хурлаас тогтоол гаргаж “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгад Монгол Ардын Намын байр суурийг 30 дугаар Их хурлын 15 дугаар тогтоолын агуулгын хүрээнд илэрхийлэн оролцож, дэмжиж ажиллахыг Монгол Ардын Намын Удирдах зөвлөл болон УИХ дах намын бүлэгт даалгасан байна.

Мөн Сургалт судалгаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга А.Ариунзаяа, Гадаад харилцаа хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал нарыг сонгон баталсан байна.

323094494 839804723778198 7994714003404510770 n

322576791 1509944949495795 996797885374265573 n

322947583 498045229100125 5912659952713565734 n

322399095 1559754414469761 2418353287033583017 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.