харх
Эрхэм хүндэт Тэргүүн чансаачууд аа
Эрхэм хүндэт зочид оо
Ноёд хатагтай нар аа
2005 онд барилга угсралтын чиглэлээр арван хүнтэй байгуулагдаж байсан манай компани өдгөө туслан гүйцэтгэгчдийг оролцуулаад ..... ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, Монголын тэргүүлэх барилга угсралтын компани болж өсөж хөгжөөд байна.
Бид өнгөрсөн 17 жилийн хугацаанд ...... айлын орон сууцыг ашиглалтад оруулснаас гадна үйл ажиллагаагаа өргөжүүлж, ресторан, зочид буудлын салбарт амжилттай ажиллаж байгааг та бүхэн мэднэ.
Хэдхэн жилийн дараа тэмдэглэх 20 жилийн ойгоо угтаж цэнгэг агаар, байгалийн үзэсгэлэнт Горхи Тэрэлжид .... өрөө, бассейн бүхий таван одтой, УБ хотоос гаднах хамгийн том амралт зугаалгын ресорт цогцолборыг ирэх жил манай хамт олон ашиглалтад оруулах гэж байгаад баяртай байна.
Мөн .... оноос эхлүүлсэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд .... айлын орон сууцыг ашиглалтад өгснөөс гадна ирэх жилүүдэд ч эрчээ хадгалж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх бүтээн байгуулалтууд улам эрчимжүүлэхийг тэмдэглэхэд таатай байна.
Ингээд ирж буй 2023 ондоо та бидний юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэж, өнөд үнэлэгдэх үнэт чанарыг цогцлоох их үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе өө.
Та бүхэн сайхан баярлаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.