Р.Амаржаргал Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цолоор өргөмжлөгдөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж нэр бүхий дипломатуудад цол хүртээв.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛООР:  

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн асан Ринчиннямын Амаржаргал;

Ахмад дипломатч, Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ийн тэргүүн Содовын Онон;

322624689 6477086318987076 5286493078063000069 n

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛООР:

Ахмад дипломатч Дагвын Баттулга;

Ахмад дипломатч Дандарын Моононцагаан;

Ахмад дипломатч Цэдэнгомбын Пүрэвжаргал нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дипломат цол хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

322005898 1306534836672650 8884254296973369323 n

322156521 744453430615457 2083123290267007717 n

322102691 915417319592077 5848089383896146184 n322115816 1315383652572017 5565027876849365842 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.