СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-28

🔴LIVE: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болно гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэв. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх асуудлыг нийтийн мэдээллийн Хур систем, иргэдээ таньж байгаа Дан системтэй уялдуулна. ЦХХХЯ нь төрийн хүнд суртлыг бууруулах чиглэлд ажиллана.

Иймд тус агентлагийг төсвийн хуулийг дагалдуулаад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу байгуулсан. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын агентлагийг байгуулахад нэг ч төгрөг улсаас нэмж гаргахгүй. Мөн орон тоог нэмж байгуулахгүй. Улаанбаатар хотын хэмжээнд 28 шинэ цэгт 175 орон тоотой байна. Одоо энэ тоо хоёр дахин их байгаа. Харин орон нутагт нэг цэгийн үйлчилгээг өөрчлөх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага дор зангидна гэж ойлгож болно гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.