Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-д танилцуулна

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.12.27) хуралдаанаар “Холимог металлын ордууд, тэдгээрийн ашиглалт”-ын талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд цайр, мөнгө, хар тугалгын дэлхийн нөөц, үйлдвэрлэл, эрэлт, хэрэглээ, ханшийн талаар товч танилцуулсан.

Мөн тэрбээр, тус яамнаас түүхий эд, металлуудаа дөрөв ангилж байна. Төмрийн хүдэр, металлургийн нүүрс, цайр, зэс, хар тугалга, хөнгөн цагааныг холимог полиметалл биш, аж үйлдвэрийн ашигт малтмал гэдгээр нь орчин үеийн чиг хандлагын дагуу ангилсныг дурдахын зэрэгцээ Монгол Улсад холимог металлыг цайр, хар тугалга, мөнгө гэсэн энэ гурван зүйлээр төлөөлүүлж байна. Нэг хүдэрт гурваас дээш ашигт малтмал агуулагдаж байгаа бол үүнийг холимог металл гэж үздэг гэлээ.  

Үргэлжлүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва холимог металлын орд газрын судлагдсан болон цаашид судлагдаж байгаа байдлын талаар мэдээллэв. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын хэмжээнд хүдэржилтийн 11 дүүрэгжилт бүртгэгдсэн байдаг. Мөн Монгол орны холимог металлын судалгааг нутгийн зүүн хэсэгтээ харьцангуй сайн, баруун хэсэгт сул хийсэн байдаг. Гадаргуу орчмын болон гүний холимог металлын ордуудын судалгаа эхлэл төдий байгаа тул цаашид эрэл, хайгуулын сэдэвчилсэн судалгааны ажлыг эрчимтэй явуулах шаардлагатайг онцолсон юм.

0f43a900341840068d7b599f5fab12141

Одоогийн байдлаар бүртгэгдсэн холимог металлын ордуудын нийт эзэмшлийн, тоогоороо 33 тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгаагийн хоёр нь төрийн өмчит, үлдсэн 31 нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байна. Эдгээр 33 тусгай зөвшөөрөл бүхий орд газруудын тав дээр нь олборлолт, баяжуулалт, экспортын үйл ажиллагаа явуулж байна. Мөн ашиглалт эхлээгүй 14 тусгай зөвшөөрлийн холимог металлын орд, цаашлаад хайгуулын ажлаа дуусгах, бэлтгэл ажлаа хангах түвшинд байгаа 14 тусгай зөвшөөрөл бүхий холимог металлын ордууд байна гэв.

2ede64847dff4e98b1d1e6b50cc215dd

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Дамдинням, С.Ганбаатар, Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газар, Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрүүдийг гаргасныг дурдаад энэ асуудалд бодлого, төлөвлөлт хийж, хэрхэн ажиллахыг илүүтэй тодруулж байлаа.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн "Зэс, металлын групп"-ийн дарга Х.Бадамсүрэн хариултдаа, гэв. 

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “1996 онд Асгатын ордын баталгаажсан нөөц нь 6.4 сая тонн, боломжит нөөц нь 22 сая тонн гэж батлуулсан байдаг. Иймд яамнаас “Эрдэнэс Монгол” ХХК-д 22 сая тонноо баталгаажуул гэсэн чиглэл өгсөн" хэмээн нэмж тайлбарлав. 

2f12f5fef3894a26822b201d2a9983cd

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.