?LIVE: Ардчилсан нам нэгдэх эхний алхмаа хийж эхэлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Шинэ жилээр бид нэгэндээ бэлэг өгдөг. Монголын төр ард түмэндээ 2022 оны шинэ жилээр ямар бэлэг барьж байгаа вэ? 30 жил болсон улс төрийн тогтолцооны идээ бээр хагарч байна. Сонгуульд ялахын төлөө юу хийж болох вэ гэдэг сүлжээний улс болсны үр дүн нь гарч байна. Эрх баригчид Хөгжлийн банк, нүүрс, ЖДҮ гээд хуулийн хулгай хийж байна. Эрх баригчдын энэ онд барьж байгаа шинэ жилийн бэлэг ийм байна.

Дараагийн асуудал нь . Ажлын хэсгийн хуралдаан дээр энэ хүмүүст урилга өгнө.

С.Эрдэнэ даргын талаас эмэгтэйчүүдийн болон ахмадын байгууллагын төлөөллүүд ирсэн. Манай талаас ч гэсэн энэ түвшний хүмүүс оролцож байна. Үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид шаардлагатай арга хэмжээ авна. гэж төлөвлөж байна. Манай намтай холбоотой асуудал Улсын дээд шүүхээс долоон удаа буцсан. Иймд нэгдэж нийлэн шийдвэрлэхийг зорьж байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.