Суулт хийж байсан 16 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Түлэнхийн төв рүү авч явжээ

Эрүүл мэндийн байгууллагаас суулт хийж байгаа иргэдийг албадан эмчилгээ хийхгүй бол амь насанд нь хохирол учрах бодит аюул байна гэж үзээд цагдаагийн байгууллагаас дэмжлэг хүсчээ.

Мөн уг асуудлаар ХЭҮК-оос зөвлөмж өгсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2022.12.21/ нийт 30 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Үүнээс

  • 8 иргэнийг ТТАХНЭ,
  • 19 иргэнийг 1 дүгээр эмнэлэг,
  • 2 эмэгтэй эрүүл мэндийн үйлчилгээ авахгүй гэснийг гэр лүү нь
  • насанд хүрээгүй 1 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Тэгвэл 17:40 цагт 16 иргэнийг Түлэнхийн төврүү эмчилгээ хийлгэхээр хүргүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 319127991 1325868658267169 4307681163721098191 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.