Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:04 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 43х33 хэмжээтэй байшингийн дээврийн баруун урд хэсэг шатаж байжээ.
Алба хаагчид 08:30 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4e75610976bea60f2d4d9df499827dc9 x3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.