БЗД ирэх оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө хэлэлцжээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан болж дүүргийн 2023 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг амжилттай хэлэлцэж тус жилийг "ХҮНИЙ ХӨГЖИЛ"-ийн жил болгон зарлалаа.

Энэ хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр

  • 27 байршилд 18.9км авто зам - Тус замууд хийгдсэнээр гэр хорооллын бүсийн гудамжнууд авто замтай болж шороо тоос бий болох, түгжрэл тодорхой төвшинд буурна
  • Гэрэлтүүлгийн ажил - Ингэснээр дүүргийн гэр хорооллын бүсийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, харанхуй гудамжгүй болно
  • Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн 3х3 олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбайг шинээр 15 хороонд хийх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолбор
  • 4,16-р хороог жишиг хороо болгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээ авах, хүртээмжтэй байдлыг хангах
  • Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах
  • Цэцэрлэг сургуулийн анги танхим, тоног төхөөрөмжийн засвар
  • Дарь эх цогцолборын тохижилтын ажил
  • Насан туршийн боловсролын төв байгуулах
  • Дүүргийн 20,23,28-р хорооны 300га талбайд хийгдэж буй IGM - Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам, дугуйн замын тохижилтын ажлыг эхлүүлэх
  • 2022 онд эхлүүлсэн ч 100% дуусаагүй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцээх зэрэг ажлууд багтаж байна.

Энэ удаагийн хурал цахим болон танхим хэлбэрээр 93 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд дүүргийн төсөвт суусан ажил бүр "Хөгжлийн зураглал - 2030" бодлогын баримт бичигт туссанаараа онцлог байлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

319308743 1274854579753495 5674005368718335971 n

320551204 689637216098468 6471749464358407839 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.