Д.Үүрцайх: Монголд эмчлэгддэггүй өвчнөөр Х.Баттулга өвдсөн үү гэдгийг тодруулна

Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгад хамгийн зөөлөн таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэж ХҮН намын хуульч Д.Үүрцайх мэдэгдлээ. 

ХҮН намын хуульч Д.Үүрцайх:

-Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга тодорхой гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татагдсан учраас таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуульд заасан, хэргийн мөрдөгч, прокурор шүүхэд хандахгүйгээр авч болдог хамгийн хөнгөн таслан сэргийлэх арга хэмжээ нь хувийн баталгаа гаргах юм.

Ингээд тэр хүн АТГ-д мэдүүлэг өгөхдөө 18-нд гадагшаа явах хүсэлтээ өгчээ гэсэн мэдээлэл нийгэмд гарсан. Надад олон нийтийн хэрэгслээр гарсан мэдээлэл л байна. Тэгэхээр АТГ-ын мөрдөгч аргагүйн эрхэнд энэ таслан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн үү, үгүй юу ? Эсвэл прокурор ийм шийдвэр гаргасан уу гэдэг дээр хариуцлагын асуудал яригдана.

Мөн . Тэгэхээр үүнд бас хариуцлагын асуудал яригдана гэсэн үг.

Хувийн баталгаа гэдэг нь Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд (14.2.2) "Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурдаг байх гэж заасан. Х.Баттулгад хамгийн зөөлөн таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.