?LIVE: Т.Доржханд: Хамгийн том хулгай хийсэн хүнээ тавиад явуулчихлаа

ХҮН намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-УИХ нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах гэж байна. Нээлттэй хэлэлцүүлэгт "Эрдэнэс Тавантолгой"-н хуучин удирдлага Б.Ганхуяг, АТГ-аас нэрлэсэн УИХ-ын таван гишүүний яриаг сонсож, мэдүүлэх авахаар төлөвлөж байсан. Гэтэл эхнээсээ зугтааж байна. Х.Баттулга эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэсэн. .

Өмнө нь би яллагдагчаар татагдсан, АТГ-аас дуудсан хүмүүстээ хилийн хориг тавиарай, зугтаачих вий гэж олон удаа шаардаж байсан. Гэтэл эхнээсээ зугтаачихлаа. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайчид чинь гараад дууслаа. Үлдэхгүй юм байна. . Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор асуудлаа тавьж чадахгүй, ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй  улс төрчид байна.

Улс төрийн намын хувьд бид хэрэг мөрдөн байцаалтад нөлөөлж болохгүй тул албан бичиг явуулж болохгүй. Иймд хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж хэлж байна.

Тодруулбал, нэг хүн гараад явчихлаа, одоо хэнд  хариуцлага тооцох вэ? АТГ-ын мөрдөн байцаалт хийж байгаа залуу руу битгий хандаарай. . Энэ хүмүүс буруугүй гэвэл Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярина. Энэ бол хамтарч хулгай хийсэн хамсаатнаа явуулаад байна гэж ойлгогдохоор байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.