Энэ удаад Женког уран сайхны кино нь аврах болов уу?

"Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн чухал" хэмээн Ленин айлдсаныг хамгийн сайн ашигладаг нэгэн улс төрч Монголд бий. "Эх орон нам"-ын жирийн гишүүнээс УИХ-ын гишүүн, хоёр удаа салбарын сайд, Монгол улсын Ерөнхийлөгч болж дэвших бүхий л замыг кино урлаг, товчдоо энтертайнмент урлаг түүнд засаж өгсөн юм. 

Цагтаа түүний халаасанд Монголын хамгийн олон үзэгчтэй хоёр нэвтрүүлэг явдаг байлаа. Үүгээрээ олон жилийн турш зэвсэг хийсэн ба сүүлд Ерөнхий сайдын ах гэдгээ мэдэн шадарласан Б.Баатар "Монгол тулгатны 100 эрхэм"-ээ түр завсарлуулсан бол, эзэнтэйгээ хамт шороонд хутгалдахаа эрт ухаарсан Д.Мөнхбаясгалан нь "Цэнзүүргүй"-гээ "бүрмөсөн" хаагаад, ээжүүдийн тухай гэмгүй нэвтрүүлэг хийх болсон. Гэсэн ч тэрхүү улс төрч энтертайментийн хүч нөлөөгөө "цөмийн зэвсэг" хэмээн бодож, сурсан зангаараа хэдэн нэвтрүүлэг бэлдчихээд шүдээ хавиран хүлээн байгаа сурагтай. 

Нүүрсний хулгайчдын тэргүүн эгнээнд түүнийг нэрлэхэд олон нийт гайхаж сүйд болсонгүй. .

 v8ncyCG7fJEkgJrBgAtQ1

1км төмөр замыг зах зээлийн ханшаас хэт өндөр буюу 5 сая ам.доллараар барьснаас гадна цагтаа 400 давж байсан нүүрсийг 60 ам.долларын хямд үнээр авахаар гэрээлж, үүнийгээ улсын нууцад оруулж, давхар давхар ашиг хожихыг бодсон нь, аргагүй л түүнээс гарах "уран нүүдэл" гэдгийг Монголын ард түмэн одоо мэдэхийн цаагуур мэддэг болжээ.

Авлигатай тэмцэх газраас өчигдөр түүнийг гэрчээр дуудан тайлбар, мэдүүлэг авсан. Хариултыг нь олж сонсоогүй ч, "Би гарын үсэг зураагүй" гэсэн улигт үгээ давтан хэлсэн нь баараггүй юм. 

Түүнд нэг ов мэх байдаг. Гарын үсэг барагтай бол зурдаггүй. МоАХ-ны газрыг барьцаалахыг зөвшөөрсөн бичиг дээр мутраа хайрласан нь Хөгжлийн банкны хэрэг дээр шалгагдаж байгаа. Бусдаар бол тэр "цэвэрхэн" бөгөөд гарын үсэг зурсан дүү нараа гадаад руу зугтаалган, хэргээ хөөрхөн аргалаад байдаг арга мэхтэй. Олон ч жил ингэж явж, үүндээ улам төгсрөөд байгаа.

Ойр дотных нь хүмүүс "Гарын үсэг зурчихгүй юмсан", "Чи хэдэн гэрээн дээр гарын үсэг зурсан бэ?" гэж өөр зуураа ярилцдаг гэж байгаа. юм. 

Бид төмөр зам барьж байгаагаа нуух ёстой байхгүй юу гэх юм уу, надад бууны нохойтой яриад байх юм байхгүй хэмээн нэвтрүүлгийг орхиж гарах, ууттай элс цоолж Монголын баялаг урсаж байгааг уран сайхантай харуулах, гадаад айлчлал Энхтайвны гүүр давж явахад хажууд нь гүйж яваа зургаа постлох, хуушуур идэж зогсох, монголчууд ядуу байхад үнэтэй машинаа унаж чадахгүй байна хэмээн санаашрах зэрэг бол түүний энтертайментийн зах үзүүр юм. Түүнд харыг цагаан, цагааныг хар болгох олон жилийн турш тэжээсэн энтертаймент баг бий. Зөвхөн сошиал контентын 3-4 бүлэг байдаг гэдэг. Тэднийхээ хоолыг нь нэг өдөр ч мартаагүйтэй адил хүч нөлөө нь буурна гэж бодож ч байгаагүй хүн юм. 

Иймдээ одоо Хөгжлийн банк болон Хулгайн нүүрсний хэрэгт холбогдож, амь наана там цаана байгаа үедээ ч урлаг уран сайхнаа үл мартан,

Баянгол зочид буудалд нэгжлэг хийх сургаар жүдогийнхон болон "Цэнхэр үст" Цэрэн зэрэг ТББ-ынхан, Б.Баатар зэрэг энтертайментийнхан гар гараа гинжлэн хамгаалж байсан нь саяхан. Одоо түүний оймсыг гозолзуулан авч явлаа гэхэд хэдэн ангит кино олон нийтэд хүрэх нь л дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.