МУГТ М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Колумб улсын Богота хотноо зохион байгуулагдаж буй 2022 оны хүндийн өргөлтийн насанд хүргэгчдийн дэлхийн аварага шалгаруулах тэмцээнээс МУГТ М.Анхцэцэг мөнгөн медаль хүртлээ.

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн ДАШТ-д 95 орны 545 тамирчин өрсөлдөж байгаа ба манай улсаас таван тамирчин МУГД Ц.Хосбаяр, туслах дасгалжуулагч Б.Золбаяр нарын удирдлага дор оролцож байна. ДАШТ-ий хуваарь ёсоор өнөөдөр /12.15/ эмэгтэйчүүдийн 87 кг жинд дэлхийн аварга, МУГТ Мөнхжанцангийн Анхцэцэг хүч үзсэн ба түлхэлттэй өргөлтөөр 143 өргөж мөнгөн медалийн болзол хангалаа. 

Screen Shot 2022 12 15 at 10

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.