Г.Анударь: Дэд ерөнхийлөгч бид хоёрыг Эрүүгийн цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан

Нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өдөр бүрийн 11:00 цагт мэдээлэл өгсөн билээ.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “...Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан хэд хэдэн хүн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олноороо ажилласан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд сүүлийн жилүүдэд МОХ-ны үе үеийн удирдлагууд бүхий л албан тушаалыг хашиж ажилласан. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан зэрэг хүмүүс энэ компанид бөөнөөрөө ажилладаг. Тэд баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс хэмээсэн юм.

Тус мэдээлэлтэй холбогдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Анудариас тодрууллаа.

Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Анударь:

-Монголын Оюутны холбооны

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд ажиллаж байсан МОХ-ны удирдлагуудыг өнөөдрийн шинэ бүтэцтэй холбох шаардлагагүй. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ томилж, ажиллаж эхэлсэн. 10, 20 жилийн өмнө ажлаа өгөөд явсан хүмүүсийг яагаад энэ байгууллагатай холбоод байгаа юм бэ?

Манайх үндэсний хэмжээний оюутны эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Цаг үе өөрчлөгдсөн, оюутнууд мөнгөөр өөрийн үзэл бодлоо худалдахгүй. Бид 2022 оны 12-р сарын 8-ны өдөр Мэдэгдэлдээ Х.Нямбаатар сайдын мэдээллийг дахин тодруулах, нийтийн дунд үүсгэсэн төөрөгдлийг арилгах, талбайд оюутнуудыг гарч жагсахыг уриалж, нөлөөлөөгүй гэдгээ дурдсан.

Өндөр дүнтэй гэдэг нь хэдэн саяар яриад байгаа юм? Тэрийг ойлгохгүй байна. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мэргэжлийнхээ хажуугаар ч ажилладаг.

Ямартай ч бид жагсаал цуглааныг турхирч, оюутнуудыг мөнгөөр жагсаасан, Засгийн эрхийг булаах гэж нүүрсний хулгайчдыг хамгаалсан ямар ч үйлдэл гаргаагүйгээ хариуцлагатайгаар хэлнэ.

Хэрэв бид хуучин удирдлагуудтайгаа холбоотой, мөнгө авдаг байсан бол одоо ийм нөхцөлд суухгүй хэмээн орчин тойрноо харуулав.

Цаашилбал, 2019 онд МОХ-ны Ерөнхийлөгчөөр Г.Сүхбат ажиллаж байхдаа МОХ-ны ТУЗ-ын даргын нэрийг шилжүүлэн авах гэж хөөцөлдөж байгаад орхисон юм билээ. Ингээд над дээр нэр шилжээгүй ирсэн. Бид холбогдох журмын дагуу Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэл рүү бичиг баримтаа бүртгүүлсэн. Гэвч ТУЗ-ийн даргын нэрийг шилжүүлэн авахын тулд МОХ-ны ТУЗ-ын дарга Н.Удаанжаргал болон бусад таван гишүүний /Ж.Батсайхан, Б.Насанжаргал, Б.Дайвий, Б.Хашбат, Б.Эрдэнэчимэг/ гарын үсэг шаардлагатай болсон. Харамсалтай нь, бүгд нэр дор цугладаггүй учир одоог хүртэл шилжүүлэн аваагүй байна. Түүнчлэн нэрээ шилжүүлэн авах хуулийн хугацаандаа “экс” ерөнхийлөгч Г.Сүхбат очоогүй бөгөөд торгууль нь 200-500 мянга төгрөг болж бидэнд үлдсэн гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.