СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Жагарын намыг бүртгэхээс татгалзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн өргөдөл, хүсэлтийг хэлэлцжээ. Үүнд шинээр байгуулагдсан намуудыг улсын бүртгэлд бүртгэх талаар багтсан байна. 

Тухайлбал, Их Монгол Засахуй Ухаан Нам (ИМЗУН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд бүртгэхээс татгалзсан байна. 

Тус намыг бүртгүүлэх хүсэлт нь намын гишүүдийн тоо 801-д хүрээгүй, үүсгэн байгуулагчдын хурлын товыг төлөөлөгчдөд хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэх мэт хуулийн шаардлагыг хангаагүй хэмээн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. 

Түүнчлэн, жагсагч Б.Жагарын Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд мөн бүртгэхээс татгалзжээ. Тус намыг үүсгэн байгуулах өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь заалтуудад нийцээгүй байх тул бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.