Жүжигчин У.Цогтбаярыг сонгуулиар 100 саяар хөлсөлсөн талаараа Х.Нямбаатар ийн ярьжээ

Нүүрсчдийн нэрсийг зарлахыг шаардсан жагсаал өчигдөр арав дахь өдрөө үргэлжиллээ. Жагсаалын тэргүүн эгнээнд урьдын адил жүжигчин У.Цогтбаяр буюу Эмоцийн Цогтоо байсаар байна.

Түүнийг сонгуулиар өдгөөгийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын сурталчилгаанд ажилласан, ер нь явж явж Засгийн газрын дэглэсэн жүжгийг Цогтоо найруулаад байна гэсэн хардлага байсаар байгаа. Үүнийг батлах мэт "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр 100 сая төгрөгөөр Х.Нямбаатарын сурталчилгаанд оролцсон гэдгийг нь Цогтоогийн өөрийн амаар хэлүүлж чадсан билээ. 

"Улаан бал" нэвтрүүлэгт оролцохдоо ч Х.Нямбаатар үүнийг үнэн гэдгийг баталлаа. Гэхдээ хувиасаа өгөөгүй, манай үеэлүүд өгсөн гэх утгатай тайлбарыг хэлэв. Тэрээр энэ талаар, 

-Би өгөөгүй. Гадаадад урлагийн чиглэлээр ажиллаж, амьдардаг үеэлүүдийн маань зарим нь Австралид амьдардаг. Сонгуулийн үеэр ирээд надад хэлсэн л дээ, жүжигчин Цогтоо, Жижгээ хоёрыг хоёр гурван уулзалтанд оруулж, таны сонгуулийг дэмжье гэж. Хоёр гурван уулзалтанд надтай цуг орсон. Хэдэн төгрөг өгсөн бэ гэж би тэднээс асуугаагүй. 

Нэг зүйлийг хэлэхэд Цогтоогүй ч үүр цайна, Цогтоотой ч үүр цайна шд. Би хоёр удаа сонгуульд оролцсон. 2020 оны сонгуулиар надтай өрсөлдсөн АН-ын нэр дэвшигчээс би 23 мянгаар илүү санал авсан. Үүнд урлагийн соёлынхоор дэмжүүлээд байх нээх хэрэгцээ байгаагүй гэж ярьжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.