СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэгдүгээр эгнээг хянаснаар автобус хүлээх хугацаа 32 хувиар буурчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах журмын хэрэгжснээр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд 14.1 хувиар өсөж, рейсийн тоо 8.2 хувиар, үйлчлүүлсэн иргэдийн тоо 110,736 нэгжээр өсжээ.  

Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногоос эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн юм. Ийнхүү нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан үр дүнг ТЦА-аас танилцуулав.

Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил бүртгэх хяналтын камераар илрүүлсэн зөрчил 7216 нэгж буюу 58.2 хувиар, нийтийн тээврийн хэрэгслийг хүлээх иргэдийн хүлээлтийн хугацаа 32% хувиар буурчээ.

Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлдэг, хөдөлгөөнд саад болж зогсдог суудлын болон түгээлтийн тээврийн хэрэгслийн зөрчил буурсан байна.

Харин иргэд нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил нь үр дүнтэй арга хэмжээ болсон гэж хэлж байна. Мөн  зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагыг нэмэх, нийтийн тээврийн хэрэгслийн богинын рэйсийг нэмэгдүүлэх зэрэг санал гаргажээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.