? Ц.Цэрэнпунцаг: 1072 хувьцаа эзэмшиж байгаа та нар ч "нүүрсний хулгайч"
Нүүрсний хууль бус наймаа хийдэг компанитай улс төрчдийн жагсаалтад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн нэр дурдагдсан. Түүнээс уг асуудлыг сэтгүүлчид тодруулсан юм.
Тэрбээр "Миний хувь эзэмшдэг, Австралийн хөрөнгө оруулалттай, олон нийтэд нээлттэй компани болох "Аспайр майнинг" ХХК нэг ч хүрз нүүрс гаргаагүй. Үйл ажиллагаа явуулаагүй зогссон байгаа. Тэгэхээр би яаж энэ асуудалд холбоотой байх вэ дээ. Нүүрсний хулгай бол төрийн эзэмшилтэй компаниуд дээр байгаа асуудал. Хувийн компани яриад байгаа бол тэр нь татварын асуудал байгаа байх. Хүн өөрийнхөө өмчөөс хулгайлна гэж байх уу" гэх тайлбарыг өглөө.
-Танай "Аспайр майнинг" ХХК нүүрс олборлоод байгаа юм биш үү?
-Нүүрсний хувьцаа эзэмшдэг хүмүүсийг буруутгах гэж байгаа бол, та нар 1072 хувьцаа эзэмшдэг үү?
-Тийм.
-Та нар тэгвэл бүгдээрээ л холбоотой юм байна шүү дээ. Хувьцаа эзэмшигч юм чинь...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.