?LIVE: Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд хамгийн түрүүнд шалгагдах хүн нь Х.Баттулга

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болжээ. Энэ талаарх мэдээллийг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өглөө. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ "Бид маргаашаас урьдчилсан байдлаар шалгагдаж байгаа хэргүүд болон хүмүүсийн нэрсийг зарлахаар төлөвлөж байна. Нүүрсний хулгайд хамгийн түрүүнд шалгагдах хүн нь Х.Баттулга гэж хэлэхийг хүсэж байна" гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанид олон улсын аудит оруулахаар шийдвэрлэлээ. Дэлхийн топ аудитын компаниудаас сонгон шалгаруулна. "Эрдэнэс Тавантолгой"-г олон нийтийн нээлттэй компани болгох, олон улсад IPO гаргах ажлын хэсэг байгууллаа. Тус ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.

Гурван удаагийн дүгнэлт гарсан. . Тухайлбал, 2017 оны тавдугаар сараас зургаадугаар сарын хооронд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэсэн баримт сэлт тогтоогдсон. 2013 онд мөн энэ төрлийн хэрэг шалгагдаж байсан ч хэрэг нь хаагдсан байна. Эдгээрийг нэгтгээд шалгана. Хөөн хэлэлцэх асуудал яригдах байх. Гэхдээ энэ тохиолдолд хамгийн сүүлд үйлдсэн гэмт хэргээс нь үргэлжилсэн гэж тооцохоор хөөн хэлэлцэх хугацаа огт яригдахгүй.

Нүүрсний хэргийг шалгахад цар хүрээ их байгаа учраас мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. . Хил хамгаалах байгууллагын тодорхой албан тушаалтнуудыг энэ хэрэгт холбогдуулж шалгах ажлууд хийгдэж байгаа.

Маргаашаас бид урьдчилсан байдлаар шалгагдаж байгаа хэргүүд, хүмүүсийн нэрсийг зарлахаар төлөвлөж байна. "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой, нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгож байна. "Эрдэнэс Тавантолгой" компани анх үүсгэн байгуулагдсанаас хойш хийсэн нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгоно. Мөн тус компанитай холбоотой худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил болгоно. "Эрдэнэс тавантолгой" компани өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. 

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг лхагва гаргийн хуралдаанд оруулж ир гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Тодруулбал, . Энэ нь том агуулгатай өөрчлөлт биш.

Цаашид . Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орно. Энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхаар өөрчлөлтийг оруулна.

ҮАБЗ-ийн дийлэнх зөвлөмж Х.Баттулга ерөнхийлөгчийн үед гарсан байдаг. Их сонирхолтой баримтууд байна. 2008 онд хувийн компани Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад зогсоосон хүн нь нөхөр Х.Баттулга. Дараа нь бондын 280 сая ам.доллараар төмөр зам барих ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замыг дуусгалгүй далан барьсан. Дараа нь дахин тус гэв. 

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хурлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй ял тохиролцож, торгууль оногдуулдаггүй болох зохицуулалтыг яаралтай хэлэлцэн батлахаар ярьж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.