СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байгааг бид шууд дамжуулан хүргэж байна. Нүүрсний хулгай бол шалтаг нь, нийгэмд үүсээд байгаа шударга бус байдал жагсах үндсэн шалтгаан гэдгээ жагсагчид хэлж байв. 

Загвар өмсөгч Э.Энхболд: 

-Миний хувьд дөрөв дэх өдрөө жагсаалд оролцож байна. Өөрсдөө нүүрсний хулгайчид учраас нэрсийг нь зарлаж чадахгүй байна гэж бодож байна. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдэд маш хүнд байна. Энэ улс орон ирэх жилээс дампуурлаа зарлах гэж байх шиг байна. Бид ажлаа ч хийж чадахгүй байна, татварын дарамт маш хүнд байна. Тийм учраас ажилчдаа аваад жагсахаас өөр сонголтгүй болоод байна. 

-Өчигдөр Ерөнхий сайд гарч ирээд ажлын хэсэг байгуулъя гэсэн шүү дээ? 

-100 хүнийг дундаасаа сонго гэсэн. Тэр хүмүүсийг залхаан цээрлүүлж, ард түмний дайсан болгоод дуусгана. Энэ улс төрчид гэдэг чинь нарийн аргатай хүмүүс дээ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.