СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-02

Онон голын төмөрбетон гүүрийг ашиглалтад оруулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан.

Тус гүүр нь өрөмдмөл шон суурь, хүчитгэсэн дам нуруу, 500м хайрган замтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн тул Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.