СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-02

МИАТ компани төрөл бүрийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой онгоц авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоно” гэж тусгасны дагуу "МИАТ" ТӨХК олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2022 оны 7-р сарын 23-ны өдөр ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгийг Монгол Улсад оруулж ирсэн юм.

Ачаа тээврийн зориулалттай уг агаарын хөлгийг нислэг үйлдвэрлэлд ашиглахад шаардлагатай бүхий л дүрэм журмыг хангасны үндсэн дээр 2022 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн нислэг үйлдлвэрлэлдээ ашиглаж байна.

В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой тул МИАТ компанид төрөл бүрийн аюултай ачаа тээвэрлэх боломжийг олгож байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.