Д.Амарбаясгалан: 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан гэх мэдээлэл ташаа ойлголт

Сүүлийн үед ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан, энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байгаа. Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-6.4 сая тонн нүүрс хилээр ямар ч хяналтгүй гарсан байх боломжгүй тухай өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр миний бие тайлбар өгсөн.

байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа болохыг энд тодотгоё.

Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.