Баянзүрх дүүргийн ИТХ-ын зөвлөл хуралдаж, VIII нэгдсэн хуралдааны тов гарлаа

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлыг ДИТХ-ын дарга А.Баяр даргалж зөвлөлийн гишүүд болох Төлөөлөгч П.Дэлгэрдалай, Д.Батцэцэг, Ц.Үүрцайх, М.Далайцэрэн, Б.Одбаяр, Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

317721630 543478967641989 2579662433910865455 n

Хурлаар VIII нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал болон хурлын хороод, нэгдсэн хуралдааны товыг хэлэлцэн баталлаа.

Нэгдсэн хуралдаанаар:

• Төрийн дээд шагналд уламжлах тухай
• Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний “Түр хамгаалах байр” байгуулах тухай
• Хороодын хамтарсан багт санхүүжилт олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын хурал 12 дугаар сарын 5-ны өдөр, Нэгдсэн хуралдаан 12 дугаар сарын 09-ний өдөр хуралдана.

317383693 543478384308714 8056532575257860075 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.