Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Хэнтий аймгийн Батширээт сумын Онон голын 209 у/м төмөрбетон гүүрийг ашиглалтад орууллаа.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК, хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан ажээ.

Тус гүүр нь өрөмдмөл шон суурь, хүчитгэсэн дам нуруу, 500м хайрган замтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн тул Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлээ.

dji fly 20221108 101450 365 1667894106763 photo 16385c41e2d9ca

316661941 487366196823666 4101691542372244818 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.