СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төв нь Азийн сан, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хүний нөөцийн хөгжлийн бодлогын орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудын дунд “HR-2022” чуулганыг зохион байгууллаа.

Тус чуулганд НИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн ажилтнууд оролцож, мэдээлэл солилцон, тус салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, харилцан суралцлаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Төрийн албанд шинээр орж буй болон ажиллаж байгаа хүний нөөцийн ажилтнуудад тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. Төрийн албанд тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, иргэдэд анхан шатанд үйлчилгээ үзүүлж байгаа дүүрэг, хороод дээр хүний нөөцийн мэргэжилтэн дутагдалтай, төрийн албанд орох залуучуудын тоо буурсан. Нөгөөтэйгөөр, төрийн албан хаагч байнга хөгжиж байх ёстой. Харилцаа, хандлага муу албан хаагч иргэнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргээгүйгээс шалтгаалж төрийн албаны нэр хүнд унадаг. Төрийн албанд анх ажиллаж байгаа хүн иргэдийн төлөө ажиллаж, төрийн албанд үнэнчээр зүтгэх учиртай” хэмээлээ.

Тус чуулганы талаар НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд “Төрийн бүтээмжийн асуудал хурцаар яригдах болсон. Мөн төрд гэлтгүй хувийн хэвшилд хүний нөөцийн мэргэжилтэн дутагдалтай, ажиллах хүч хомс байна. Иймд хүний нөөцийн мэргэжилтнүүдэд арга зүй, мэдлэг чадвараар хангахыг зорьсон нэг өдрийн арга хэмжээ болж байна. НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс албан хаагчдын хандлага, идэвх, оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж буй. Тухайлбал, Нийслэл “RISE-Academy”, “Нийслэл-110” менторшип хөтөлбөр болон мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан. Цаашид нутгийн захиргааны байгууллагууд үлгэр авах загвар ажиллагаануудыг зохион байгуулж байна” гэсэн.

Хүний нөөцийн менежментийн орчин үеийн чиг хандлага өөрчлөгдөж байгааг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн доктор, дэд профессор У.Амарзаяа хэлж байлаа. Тэрбээр “Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д хүний нөөцийн менежмент, төрийн захиргааны менежмент, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа. Хичээлийн хөтөлбөрт шинэчлэл хийж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд хүргүүлсэн. Үүнд байгууллагын сэтгэл зүйд тулгуурлан арга хэмжээ зохион байгуулах, сэтгэл зүйг удирдах замаар амжилттай ажиллуулах зэрэг олон ёс зүйн хичээл нэмэгдсэн” гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.