СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-29

🔴LIVE: Сэлэнгэ аймгийн сумдын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Ургацын баярт зориулсан үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн сумдын аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээр оролцлоо.

Сэлэнгэ аймаг нь Ургацын баяр хэмээн нэрлэж заншсан "Хөдөлмөрийн үр шимийн баяр" нэгдсэн арга хэмжээг газар тариалангийн үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэн бүхнийг урамшуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Сэлэнгэ аймаг нь ДНБ-ий 31.3 хувь, улсын хэрэгцээт үр тарианы 50 хувь, төмс, хүнсний ногооны 29 хувийг дангаар үйлдвэрлэдэг бөгөөд эрүүл аюулгүй хүнсээр ард иргэдийг хангахад голлох үүрэгтэй аймгийн нэгд зүй ёсоор багтдаг юм.

Тус үзэсгэлэн худалдаанд олон нэр төрлийн хүнсний ногоо, даршилсан ногоо, ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн дэлгэгджээ.

Эх нутгийнхаа хөрсөнд ургасан үр тариа, хүнсний ногоо, таримал ургамлаар Монгол түмнээ хангах эрхэм үүргийг хүлээсэн Сэлэнгийн тариаланчид, "Ургацын баяр" арга хэмжээгээ амжилттай зохион байгуулжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.