Жүдо: Д.Төмөрхүлэг хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн цуврал тэмцээнүүдийн нэг болох "HONG KONG ASIAN OPEN 2018" өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд эхлэлээ. 

Манайхнаас өнөөдөр эрэгтэйчүүдийн -60кг, 66кг, 73кг жингүүдэд нийт 6 бөх барилдсан ба эмэгтэйчүүдийн -52кг, -57кг, -63кг жингүүдэд нийт 8 бөх барилдлаа. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Австрали улсын Ёкояама Тошиюукиг цэвэр савлаа. Хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын Ван Чаод ялагдан дагах барилдаанд АНУ-ын жүдоч Эл Идриссиг яллаа. Одоо хүрэл медалийн төлөө Польш улсын бөх Ваврзичек Патриктай барилдана. 

Мөн энэ жинд С.Чинзориг В хэсэгт, D хэсэгт Г.Нямдаш нар барилдсан хэдий ч эхний тойрогтоо ялагдснаар тэмцээнээ дуусгалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.