СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-29

Өнөөдөр ихэнх нутгаар салхитай жиндүү хүйтэн байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний  эрч чанга хэвээр, говь, талын нутгаар салхитай жиндүү хүйтэн байна. 2022 оны 11-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэе. 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хэнтийн  уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -23...-25 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -24...-26 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.