СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-11-26

🔴LIVE: “Moon Dance” хамтлаг төрийн одон медаль хүртлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

Тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Саранхүү;

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

“Мүүн дэйнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Оюунбат;

Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоон, нийгэмд эерэг үлгэр дуурайл, хандлага түгээж, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл, чийрэг амьдралын хэв маягт уриалан, бүжгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан “Сарны бүжиг клуб”-ын дэргэдэх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа.

Төрийн дээд одон медаль хүртсэн тус хамтлагийн Бүжгийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бүжгийн үзүүлбэрийг хүлээн авч үзнэ үү.

Тодруулбал, Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан 2022 оны дэлхийн аварга шалгаруулах Формейшны стандарт, латин бүжгийн тэмцээн ХБНГУ- Брауншвэйг хотод зохион байгуулагдсан. 

Энэ жилийн тэмцээнд манай улсаас стандарт болон латин хамтлаг бүжгийн “Moon Dance”, “Star”, “Хатантуул” хамтлагууд амжилттай оролцсон бөгөөд "The power of the 4 elements" буюу "4 махбодийн хүч" сэдэвт зохиомжит бүжгээр оролцсон Moon dance хамтлаг уг тэмцээний аваргын дэд байрын шагнал хүртсэн билээ. 

Төрийн шагнал гардаж авсан тус хамтлагийхан сэтгэгдлээ ийнхүү хуваалцав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.