“Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.

Голомт банкны график дизайнер

316898740 650979666666968 2804545345781608998 n

Уран бүтээлчдийн ангилалд:

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бурханч лам, “Зүүн хүрээ” коллежийн багш М.Эрдэмбилэг – “Чингисийн билиг сургаал”;
“Бичиг соёл” төвийн багш М.Буянхишиг – “Чингисийн их өчиг”;
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын дэсийн төлөөлөгч А.Мэргэнбат – “Эзэн Чингисийн сан оршвой”;

221124 Тэргүүн байр 1 Уран бүтээлч 2048x965

Багш нарын ангилалд:

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн багш Ү.Мөнхбалжир – “Оюун түлхүүр”;
Нийслэлийн ерөнхий боловсролын “Томүжин” алтернатив сургуулийн багш Г.Сайнжаргал – “Хархорум”;
Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Даваачулуун – “Чингис хааны билиг сургаал”; 

8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ – “Чингис хаан”
Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч М.Энхжаргал– “Чингис хааны их өчиг”;
Нийслэлийн ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулийн 6 дугаар ангийн сурагч З.Мөнх-Эрдэнэ – “Чингис”;

221124 Тэргүүн байр 8 10 дугаар ангийн сурагчдын ангилал 2

11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ү.Энхжин – “Жамухын өчил”;
Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Ичиннорвоо – “Монголын их амар амгалан”;
Нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Номин – “Монголын нууц товчоо” бүтээлээрээ эхний гурван байрыг эзэлжээ 

221124 Тэргүүн байр 11 12 дугаар ангийн сурагчдын ангилал 2

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.