Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

 

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот “Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай” зарлигт Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр" гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн заасан байдаг. 

e41a2cb4585a4575b51f256232c369be

8a2b12dba47448b58fc423cc8e25b84e

b61d9a6c74934ecb8e69153db5fdf176

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.