СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-24

🔴LIVE: “Монгол бахархлын өдөр”-т зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлынхоо уламжлалыг нандигнан, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо.

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын билгийн тооллын шинийн нэгэн өнөөдөр (2022.11.24) тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.1-д “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.” гэж заасан байдаг.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэсэн заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.