Сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн аюулгүй байдалд анхаарч ажиллана

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо “Багачууд хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

 316109730 447076200931331 5495260719160510617 n

Уг хорооны гишүүд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн асуудлаар санал солилцлоо. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн хоол хүнс, хангамжийг хариуцсан 4 компани ажилладаг байна. Иймд Хүний хөгжлийн хорооны гишүүд эдгээр компанийн үйл ажиллагаатай үргэлжлүүлэн танилцаж, хяналт тавин цаашид хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.