?LIVE: Трансжендер Солонго авлигын асуудлаар АТГ-т хандав

Трансжендер Солонго 2018 онд "Miss Universe" тэмцээний ялагчийг авлига авч тодруулсан асуудлаар АТГ-т гомдол гаргаж, мэдээлэл хийлээ. 

Иргэн н.Солонго:

-Мисс гэх тодотголтой хүн гоо зүйн бэлэг тэмдэг болж, эх орон, нийгэмдээ сайн сайхны нөлөөлөл үзүүлдэг. Гэтэл манай улсын миссүүд хүүхдүүдэд чипс тараасан нэртэй хүмүүнлэгийн ажил хийсэн болдог.

Би 2018 онд "Miss Universe" тэмцээнд оролцсон. Тухайн үед ялагчийн хүлээн зөвшөөрөөд шударга тэмцээн боллоо гэж бодсон. Гэтэл дөрвөн жилийн дараа тэмцээний зохион байгуулагч нарын нэг "Тэмцээний ялагч нь 50-60 сая төгрөгийн авлига өгч, түрүүлсэн" талаар мэдээлэл ирүүлсэн. Тус мэдээллийн дагуу АТГ-т гомдол гаргаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.