СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Янгир ямаа усгүйдэж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн “Улаан бураан адаг” хэмээх газарт янгир ямаа усгүйдэж байна.

Иймээс Ховд сумын ЗДТГ, тус аймгийн Онцгой байдлын газартай хамтран зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор хөв цөөрөм байгуулан долоог тонн ус хийж дүүргэлээ.

Энэ нутагт одоогоор цас ороогүй байгаа учраас зэрлэг амьтад усаар гачигдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил өдийд мөн хөв цөөрөм байгуулах арга хэмжээг Ховд аймгийн Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлж байсан.    

“Улаан бураан адаг” гэх газрын ойролцоох ууланд 100 гаруй янгир ямаа байршиж байна 

Энд  хатуу хучилттай авто зам тавих явцад зэрлэг амьтад Буянт гол руу нэвтрэх, гарах гарц гаргаагүй учраас ийнхүү зэрлэг амьтны амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Цас орох хүртэл Ховд сумын ЗДТГ, байгаль орчны салбарын холбогдох байгууллагууд хамтран энэ газарт янгир ямаа тогтмол услах үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Авто зам барьснаар янгир ямааны ус уух боломж сүүлийн 2-3 жилийн хугацаанд хумигдсан тул янгирын сүргийг ус уух боломжоор хангаж, биотехникийн арга хэмжээ авах болжээ.

 Эх сурвалж: Монцамэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.7

Тэнэг малнууд зам тавихдаа түнээл гарц гаргаж болоогүй юм уу?

БААТАР
1 жилийн өмнө
66.181.160.23

Энэ асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй БО яам, аймгийн БО газар, Байгаль хамгаалах сан, Экологи, Тв сэтгүүлч нар яагаад чихгүй юм шиг байна.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.188.245

Тэнэгээ улсын хамгаалалтад байгаа амьтдын байршлыг бичиж болдгүй юмаа

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.100

Ene amitadiig odoo yaandaa hichneen toon us uundaa garaar uslan gedeg barahgvi dee naad tohtoomol ys chin doroo hulduud ym uu shirgeed alag bolondoo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.