Дархан-Алтанбулаг, Налайх-Баян чиглэлийн автозамыг өргөтгөхөд хамтран ажиллах санал тавив

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд С.Бямбацогт өмнөх уулзалтын үед тохирсон асуудлууд ажил хэрэг болж тодорхой үр дүнд хүрч байгаад талархал илэрхийллээ. Энэ бүхний үр дүнд Дарханы замын нэг урсгал хоёр эгнээ замын хөдөлгөөнийг нээж, Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын өнгө асфальтбетон хучилтын зузааныг нэмэгдүүлэх, төслийн нэгж байгуулах ажил тодорхой шийдэлд хүрээд байна.viber image 2022 11 22 14 54 00 669Ноён Ханнес Такач ЗТХ-ийн сайд болон яам хурдтай шуурхай ажиллаж, хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд ирэх онд хийгдэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг энэ оны 12 дугаар сарын 15-нд багтаан ирүүлэхийг хүслээ.viber image 2022 11 22 14 53 59 740С.Бямбацогт сайд ч түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд ирэх 2023 онд Дарханы замыг бүрэн дуусгахад харилцан санал зөвлөмжөө солилцож шуурхай үр дүнтэй ажиллахад анхаарна гэв.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачи Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой авто замын томоохон төслүүдээ эрэмбэлж ирүүлэхийг хүсээд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэлээ.

Сайд С.Бямбацогт ЕСБХБ-ыг хамтын ажиллагаагаа сайжруулж, нэг баг болж үр дүнтэй хамтран ажиллаж буйг тэмдэглээд төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд талууд улам эрчимтэй ажиллах нь чухлыг онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.